Skip to main content

Posts

Featured

Жирэмсэн үед мөөг идэж болох уу?

 Бүсгүйчүүд маань бие давхар үедээ мөөг идэж болох үгүйд ихээхэн эргэлздэг. Тэгвэл хүнсний мөөг нь жирэмсэн эх ба урагт ямар ч муу нөлөөгүй бөгөөд шим тэжээлтэй, калори багатай байдаг.  Ялангуяа бараан өнгийн хүнсний мөөгнүүд нь урагт чухал хэрэгтэй макро, микро элемэнтүүдийг агуулдаг байна. Мөөг нь жирэмсэн үед зайлшгүй хэрэгцээтэй B витамины баялаг эх үүсвэр юм. Зарим төрлийн мөөгнүүд төмрөөр маш баялаг.  Morel, Chanterelles, Oyster гэх мөөгнүүд төмөр ихээр агуулдаг. Төмрийг зохих тунгаар хэрэглэснээр цус багадалтаас хамгаалахын зэрэгцээ дутуу төрөх, хэт бага жинтэй хүүхэд төрөх эрсдэлийг бууруулдаг. Түүнчлэн мөөг нь ургийн булчингийн массыг нэмэгдүүлэхэд тустай их хэмжээний уураг агуулдаг бөгөөд D витамины гайхалтай эх үүсвэр юм. Харин бага насны хүүхдэд (10 нас хүртэл) мөөг өгөхөөс татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ талаар дараагийн удаа пост оруулах болноо.

Latest posts

Жирэмсэн үед амттан идэж болох уу?

Жирэмсэн үед дотор муухайрах, бөөлжих, урьдчилан сэргийлэх аргууд

Фолийн хүчлийг жирэмслэхээсээ өмнө ууж эхлэх хэрэгтэй

Нурууны өвдөлт

Хоолны дэглэм-эхний триместр

Жирэмслэх хамгийн тохиромжтой нас