Жирэмслэх хамгийн тохиромжтой нас
Орчин үед хосуудын хувьд гэнэт хүүхэдтэй болохоос илүүтэй төлөвлөж хүүхэдтэй болох хандлагатай болжээ. Мөн дэлхий нийтээр 30 гарсан эмэгтэйчүүд хүүхэдгүй, бүр гэр бүлгүй байх нь улам ихсэхийн зэрэгцээ өсвөр насны охидууд хүүхэдтэй болох нь ч бас багассаар байгаа. Яг аль тохиолдол нь зөв бэ? Ээж болоход хамгийн тохиромжтой хугацаа хэзээ вэ?
Энэ асуултанд хүн бүр л өөр өөрийнхөөрөө хариулах байх.
Харин хүний биологийн хүчин зүйлүүдийг харгалзан авч үзвэл:
Биологийн насаар эмэгтэй хүний жирэмслэх хамгийн тохиромжтой үе бол 20 оос 25 насны хооронд байдаг ажээ. Яг энэ л үед онолын хувьд эмэгтэй хүний бие жирэмслэлт болон төрөлтөд 100 хувь бэлтгэгдсэн байдаг байна. 25 насанд үр тогтоох чадвар хамгийн өндөр байх бөгөөд цаашид жилээс жилд улам буурна.
35наснаас хойш янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалаад үр тогтоох чадвар янз янз байх агаад 45 наснаас эхлэн натурал аргаар жирэмслэх боломж 5% хүртэл буурдаг байна.
Үүнд сарын тэмдгийн мөчлөг алдагдах, өндгөн эсийн чанар муудах зэрэг нь нөлөөлдөг аж.
1. Үр тогтолт буурах хамгийн түгээмэл шалтгаан юу вэ?
Үр тогтолт буурах нэг шалтгаан нь овуляц буюу өндгөн эс гадагшлах үйл явцтай холбоотой. Жирэмслэхэд өндгөн эс болон түүний чанар хамгийн чухал, гэтэл эмэгтэй хүн анх эхээс төрснөөсөө хойш нэмж өндгөн эс үйлдвэрлэдэггүй бөгөөд нас ахих тусам өндгөн эс дагаад хөгширөхийн зэрэгцээ хромосомын асуудалтай болдог байна. Тиймээс хожуу жирэмслэлтээр эрүүл хүүхэд төрүүлэх нь хэцүү байдаг.
Ойролцоогоор 35-39 насны эмэгтэйчүүдийн 1/3 нь үргүйдлийн асуудалтай байдаг бол 40наснаас дээш жирэмслэхийг хүссэн эмэгтэйчүүдийн 50 хүртэлх хувь нь жирэмсэлж чаддаггүй харин 10 орчим хувь нь Поликистик өндгөвчний синдромтой байдаг байна (Энэ өвчин нь өндгөн эс гадагшлах үйл явц (овуляц) болон гормоны тэнцвэр алдагдагснаас үүсдэг)
40өөс дээш насны эмэгтэйчүүдийн хувьд эр, эм гормоны тэнцвэр алдагдахад хэт мэдрэг байдаг учраас энэ нь овуляцад сөргөөр нөлөөлөх талтай байдаг ажээ. Мөн умайн хоргүй хавдар 35аас дээш насны огт хүүхэд төрүүлж байгаагүй эмэгтэйчүүдийн дунд багагүй тохиолддог. Сарын тэмдэг ихсэх, зовиуртай байх, өтгөн хатах, ойр ойрхон шээх, цус багадалт зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Ихэнхдээ хавдар нь аюулгүй, жижиг бөгөөд мэс заслын аргаар авч болдог. Харин хэмжээ нь том үед үр тогтсон өндгөн эс умайд бэхлэгдэхэд саад учруулдаг байна.
2. Наснаас хамаарсан бусад шалтгаанууд
Умайн хүзүүний салст эр бэлгийн эсэд ээлтэй бус (зочломтгой бус) болсноор үр тогтохгүй байх нь бас бий. Өндгөн эс гадагшлах өдрүүдэд бэлгийн харьцаанд орсны 1-2 хоногийн дараа салстыг шалгаж болдог. Мөн сар бүр өндгөвчинд үүсдэг шар биеийн даавар буюу
прогестероны хэмжээ хангалттай биш байвал жирэмслэхэд хүндрэлтэй болох эсвэл жирэмсний үед хүндрэл учрах эрсдэл тулгардаг.

Comments
Post a Comment